Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 7 ХОНОГ” ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО


ЭХЭМҮТ нь 3 дахь жилдээ Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
2021 онд Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоног нь 4 сарын 5-11-ний өдрүүдэд тохиож байна. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн дүүрэг, аймгуудын өсвөр үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан нарт зориулсан чиглүүлэх цахим сургалтыг 2021.03.31-ний өдөр зохион байгууллаа.

Өсвөр үеийнхэнд бие махбод, нийгэм, сэтгэл зүйн хувьд олон асуудлууд тулгардаг бөгөөд асуудалд өртөхөөс өмнө дүүрэг, орон нутгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх НЭМ-ийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэхэд ХАМТЫН ОРОЛЦОО чухлыг тус сургалтаар онцоллоо.

Сургалт нь:
✅Өсвөр үеийнхний НҮЭМ ба бэлгийн эрүүл мэнд, тулгамдаж буй асуудлууд
✅Өсвөр үеийн эрүүл мэндийн үзүүлэлт
✅Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тулгамдаж буй асуудал, тусламж үйлчилгээ
✅Хүүхдийн эрхийн зөрчил, урьдчилан сэргийлэх
✅Өсвөр насныхны хоол тэжээлийн байдал, зохистой хооллолт
✅Өсвөр үеийнхэнд зориулсан Мандухай төслийн танилцуулга гэсэн сэдвүүдээр зохион байгуулагдлаа.

Энэхүү цахим сургалтад 9 аймаг, 5 дүүргийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нийт 67 оролцогч хамрагдан мэдлэгээ сэлбэж, өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоногт нэгдэхээ илэрхийллээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл