Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа


НҮБ-ын хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Монгол улсын хүн амын нөхөн үржихүй, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, өсвөр үеийн эрүүл мэндийн чиглэлд томоохон төсөл хөтөлбөрийг Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг юм.
Өнөөдрийн уулзалтаар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн зарим төслийн үр дүнг ярилцаж, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм.

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Каори Ишикава нь уулзалтын эхэнд COVID-19 өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд хэрэгжүүлсэн зарим ажлаа танилцуулав. Тухайлбал ПСР оношлогооны лаборатори 4 ширхгийг Улаанбаатар, Өмнөговь, Замын-Үүд зэрэгт байгуулсан. Уг төсөл амжилттай хэрэгжиж, хэвийн ажиллаж байна.Мөн COVID-19 өвчний эсрэг ажиллаж буй эмч, хариу арга хэмжээний багийн эмэгтэйчүүдэд шаардлагатай багц өгөх зэргээр ажиллаж ирсэн гэдгээ танилцуулав.  
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс НҮБ-ын хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Каори Ишикаваг хүлээн авч уулзаж буйдаа баяртайгаа байгаагаа илэрхийлж, хоёр талын амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнг эрүүл мэндийн салбарынхан  гэлтгүй нийт иргэд хүртэж буйг онцлов. Мөн цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, эрүүл мэндийн зарим шинэчлэлд дэмжлэг болон ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Монгол улсад дотоодын халдвар нэмэгдэж, Улаанбаатар хотоос гадна 16 аймагт COVID-19 өвчний өвчлөл бүртгэгдэж эхэлсэн энэ үед нэн тэргүүнд тулгамдаж буй хамгаалах хувцасны асуудлыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөндөж боломжтой хэмжээнд энэ асуудал дээр туслахыг хүслээ. НҮБ-ын хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Каори Ишикавагаас уг саналыг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авч, туслах ажлыг хийхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн юм.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл