Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ПФАЙЗЕР/БИОНТЕХ КОМПАНИУДЫН “КОМИРНАТИ” ВАКЦИНЫ ТАРИЛГЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ


Өнөөдрийн үйл ажиллагаанд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон АНУ, Австралийн Холбооны Улс, Европын Холбоо, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Саудын Арабын Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Япон Улсаас Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Хавдар судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, өвчтний төлөөлөл оролцлоо.
Дэлхийн бүх улс орнуудад КОВИД-19-ийн халдвараас сэргийлэх вакциныг тэгш, хүртээмжтэй түгээх КОВАКС хөтөлбөрийн үндсэн зорилго биеллээ олоход санхүүжилт олгох замаар бодит дэмжлэг үзүүлсэн бүх донор улсуудын засгийн газар, олон улсын төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүст талархал илэрхийлж буйгаа Эрүүл мэндийн дэд сайд Т.Баттүвшин нээлтийн үгэндээ онцлов.  



КОВАКС хөтөлбөрийнх үрээнд Pfizer/BioNtech үйлдвэрийн “Комирнати” вакциныг хүлээн авах 18 улсын нэгээр сонгогдох нөхцөлийг бүрдүүлэн ажилласан Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад талархаж байна гэдгээ олон улсын байгууллагын төлөөлөл хэлсэн үгэндээ тусгайлан тэмдэглэж байв.



КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн газраас  “Комирнати” вакцинаас энэ оны 2 дугаар улиралд нэмэлт тун авах хүсэлтийг гаргаад байна. Үйлдвэрлэлийн хүчин чадал, эрэлт, олон улсын тээвэр ложистик зэрэг олон хүчин зүйлээс хамаарч нийлүүлэлтийн хугацаа тодорхой болно. Мөн ирэх 4 болон 5 дугаар сард багтаж КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 98,400 тун АстраЗенека вакцин нийлүүлэгдэх хуваарьтай гэдгийг ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица тэмдэглэн хэлэв.



 “Комирнати” вакциныг хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн хяналтад байгаа иргэн, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, бөөрний гемодиализын эмчилгээтэй,  дархлалын олдмол хомстлоор өвчилсөн зорилтот бүлгийн иргэдэд хяналтын эмчийн зааврын дагуу тарих юм.



Холбоотой мэдээ, мэдээлэл