Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"Covax" хөтөлбөрийн хүрээнд 25740 тун Pfizer/BioNTech вакцин хүлээн авлаа


"Covax" хөтөлбөрийн хүрээнд 25740 тун Pfizer/BioNTech вакциныг өчигдөр хүлээн авлаа. Тус вакциныг хүлээн авах үеэр хяналт шалгалт хийж, халдваргүйжүүлэн, ХӨСҮТ-ийн вакцины төв агуулах руу шилжүүлжээ. Манай улсад Covid-19-ийн эсрэг бүх нийтийн дархлаажуулалт эхлээд нэг сарын хугацаа өнгөрч буй бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 244 мянган хүн хамрагдаад байгаа билээ.

Монгол Улс “Covax” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 12-ны өдөр хүлээн авах вакцины эхний ээлж болох 14400 тун “AstraZeneca” вакциныг хүлээн авсан билээ. Дараагийн 98400 тун вакцин дараагийн саруудад нэмж ирэх юм. Вакцины хүртээмжийг тэгш хүргэх үүднээс хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хүн амын 20 хүртэлх хувийг дархлаажуулах вакциныг нийлүүлэх юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл