Эрүүл мэндийн сайдын 2012 оны 427 тоот тушаалын дагуу төв эмнэлэг, төрөлжсөн төвүүдийн хүлээгдлийн мэдээг 2015 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар нэгтгэсэн дүн.
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ
УНТЭ-ийн Амбулаторийн эмчийн үзлэгийг хүлээгдэл үүсгэхгүйгээр өдөр бүр нэмэлт цагийн үзлэгийг тухайн мэргэжлийн клиникийн эмч нар дотоод зохион байгуулалтыг байнга зохицуулан тусламж үйлчилгээг нэмэлтээр хийж байна.
Оношилгооны цагийг өдөрт нь тарааж хийх ёстой нормоос илүү дугаар тараагдаж оношилгоог хийснээр өдрийн хүлээгдэлгүй болгож чадсан.
Амбулаториор үзүүлэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай орны хүлээгдлийг тухайн үед ирсэн үйлчлүүлэгчийн биеийн байдал нь яаралтай хэвтэх шаардлагатайгаас /дотор болон мэс заслын хурц өвчин, цус алдалт, буглаа/ бусад тохиолдлыг тухайн тасаг, клиникийн орны хувиарлалт, мэс заслын хагалгааны төлөвлөгөөний дагуу товлолт байдлаар хугацааг төлөвлөж байгаа ба үений мэс засал 14-21 хүртэлх хоног товлолт хийж хэвтүүлж байна.
2 кабинетийн дунд “зохицуулагч сувилагч”-ийг байрлуулан үзлэгийн эмчид хаалганы гадна үзлэгийн дугаарын дагуу зохицуулан, номер аваад цагтаа ирээгүй үйлчлүүлэгчийн цагийг хүчингүй болгон, оронд нь/ 60 минутаас дээш хугацаанд/ үзлэгийн цагт тухайн үед үзүүлэх үйлчлүүлэгчийг оронд нь оруулан үйлчлүүлэх, мөн клиникийн ахлах менежерийн “Танд тусалъя” баг, угтах, лавлах, зөвлөх үйлчилгээг зохион байгуулан үргэлжлүүлэн ажиллуулж байна.
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав. Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хувьд:
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Зүрх судасны кабинет 4-6 хоног, Элэг цөс 3 хоног, Мэдрэлийн мэс засал, Мэдрэл судлал 2 хоног, бусад кабинетууд хүлээгдэлгүй байна.
Хүлээгдлийг бууруулах зорилгоор Зүрх судлал, хоол боловсруулах эрхтэн судлал, Мэдрэл судлал, Бөөр судлал зэрэг чиглүүлэх үйлчилгээгээр өдөрт 50 хүн үзэх кабинетуудыг нэмэлтээр ажилуулж байна.
Яаралтай журмаар ирсэн үйлчлүүлэгчийн эмчийн үзлэг чирэгдэлгүй хийгдэж байна.
Оношилгооны кабинетын хувьд:
Цуллаг эрхтний хэт авиа оношлогоо, хэвлийн дуран 7-14 хоног, Рентген зураг авалт, тархины судасны допплерографи, тархины судасны бичлэг 3-6 хоногийн хүлээгдэлтэй бусад кабинетууд өдөртөө үзлэг хийгдэж байна.
Яаралтай журмаар хийгдэж буй оношилгоо, шинжилгээ хүлээгдэл чирэгдэлгүй хийгдэж байна.
Лабораторийн шинжилгээний хувьд:
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ 7-14 хоногийн хүлээгдэлтэй, бусад шинжилгээ өдөртөө хийгдэж байна.
Яаралтай журмаар хийгдэж буй шинжилгээ хүлээгдэлгүй хийгдэж байна.
Хүлээгдлийн шалтгаан:
Тус эмнэлэг нь харьяалал харгалзахгүй /бүх дүүрэг, орон нутаг/ үзлэг, шинжилгээ, оношилгоо хийлгэхээр ирсэн үйлчлүүлэгчдийг хүлээн авч үйлчилж байгаа нь иргэдийн хүсэлтийг харгалзан товлолт цагийн үйлчилгээг утсаар авч байгаатай холбоотой ачаалал, хүлээгдлийг ихэсгэж байна. Иймд ЭМС-н 2013 оны 450 тоот тушаалаар батлагдсан 13а маягтыг үндэслэн үзлэг, шинжилгээ хийлгэж үйл ажиллагааг тогтмолжуулсан. Эмчилгээ үйлчилгээнд гомдол, санал гараагүй болно.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Орны хүлээгдлийн хувьд:
Зүрх судасны тасаг, Элэг цөсний тасаг, Мэдрэлийн мэс заслын тасаг, Зүрхний мэс засал, Бөөр дотоод шүүрлийн булчирхай, Мэдрэл судлалын тасаг 3-6 хоног, Уушиг судлал 1-3 хоног бусад тасгууд хүлээгдэлгүй байна.
Яаралтай хийгдэх мэс заслууд хүлээгдэлгүй хийгдэж байна
ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Амбулаторийн үзлэгийн кабинетийн хувьд:
ЭЦНБМЗ кабинет 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна. Химийн кабинет 3-6 хоногийн хүлээгдэлтэй байгаа нь товлолт хими эмчилгээний өмнө үзүүлэхээр урьдчилан авсан цаг тул хүлээгдэлтэй харагдаж байна.
Оношилгооны кабинетийн хувьд:
Эхо кабинет 7-14 хоногийн хүлээгдэлтэй, дурангийн кабинет хүлээгдэлгүй байна.
Дугаар аваад үзлэгтээ ирээгүй 33 үйлчлүүлэгч- Эргэн дуудах үйлчилгээгээр лавлагаа авахад -Яаралтай болон өвчтөний өөрийн хүсэлтээр урьдчилан үзүүлж үзлэгт хамрагдсан 15 өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Тайлбар:
1. Монгол улсад бүртгэгдэж буй хорт хавдрын 40 гаруй хувийг элэг цөс нойр булчирхайн хорт хавдар эзэлж байна. Үүнтэй холбоотой элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг хүлээгдэл ихтэй байна.
ГЭМТЭЛ, СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
2015 оны 10 сарын 30-ны байдлаар орны хүлээгдэлгүй байна.
СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
2015 оны 10 сарын 30-ны байдлаар хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Оношилгооны кабинетын хувьд эмгэг сэтгэл судлалын кабинет 1 хоногийн хүлээгдэлгүй байна.
ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Хүүхдийн зөвлөх поликлиник:
Мэдрэлийн кабинет 2 хоног, Зүрх судасны кабинет 2 хоног, Хараа хамгаалах кабинет 7-с дээш хоног, Нүдний кабинет 4 хоног, Чих хамар хоолойн кабинет 4 хоног, Сонсгол судлалын кабинет 3 хоногийн хүлээгдэлтэй байна.
Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник:
ЭХО оношилгооны кабинет 7 хоног, Эмэгтэйчүүдийн кабинет 3-4 хоногийн хүлээгдэлтэй байна.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн
Тус эмнэлэг нь цахим бүртгэл нэвтрүүлээгүй учраас амбулаторийн үзлэгийн болон оношилгооны кабинетийн хувьд хүлээгдэл гарахгүй. Харин хэвтэн эмчлүүлэхээр 1-3 ор хоног хүлээж байгаа 19, 3-6 ор хоног хүлээж байгаа 23, 7-14 хоног хүлээж байгаа 3 буюу нийт 45 үйлчлүүлэгч хүлээгдэж байна.
Арьсны өвчин судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Хүүхдийн төв сувилал 2015 оны 10 сарын 30-ны байдлаар хүлээгдэлгүй байна.