Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛС БОЛОН ЕВРОПЫН ХОЛБООНООС ОЛГОХ ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО


Бүгд Найрамдах Франц болон Европын холбооноос олгох тусламжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин Сайд Траян Лауренцю Христей, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Филипп Мэрлин нар оролцлоо.

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа, тогтвортой хөгжиж байгаад, ялангуяа ГССҮТ болон Франц Улсын эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжиж байгаад миний бие баяртай байна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцоллоо.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд 20 гаруй жилийн турш Франц Улсын эмч, мэргэжилтнүүд ирж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний шинэ арга барилыг монгол эмч нарт зааж сургах, Франц Улсад дадлагажуулах, эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, сэхээн амьдруулах тасаг, яаралтай тусламжийн тасгуудыг шинэчлэх зэрэг бодитой олон ажлуудыг хийсэн байна.
Өнөөдөр Европын Холбоогоор дамжуулан Бүгд Найрамдах Франц Улсаас “КОВИД-19” цар тахалтай тэмцэхэд зориулан 54 мянган евро буюу 184 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийг манай улсад олгож байна. Эдгээр нь гэмтлийн шалтгаантай амьсгалын замын хүндрэлийн үед өвчтөнийг хүчилтөрөгчөөр  хангахад туслах нэн чухал, шаардлагатай төхөөрөмжүүд юм.
 
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ хүнд хэцүү үед Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж буй Европын холбоо болон Бүгд Найрамдах Франц Улс, Францын ард түмэнд гүн талархал илэрхийлж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл