Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн мэдээ 2015 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар


Эрүүл мэндийн сайдын 2012 оны 427 дугаар тушаалын дагуу дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тасаг, яаралтай түргэн тусламжийн төвийн дуудлагын хүлээгдлийн мэдээг 2015 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар нэгтгэсэн дүн

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн мэдрэл,дотрын хэвтүүлэн эмчлүүлэх тасаг, ахмадын эмнэлэгт 2015 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар нийт 71 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 24 өвчтөн 1-3 хоног, 37 өвчтөн 4-6 хоног, 10 өвчтөн 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.

2. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн дотор, мэдрэлийн хэвтүүлэн эмчлүүлэх тасагт 2015 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар 62 үйлчлүүлэгч эмчлүүлэхээр хүлээж байна. 28 өвчтөн 1-3 хоног, 19 өвчтөн 4-6 хоног, 10 өвчтөн 7-14 хоног, 5 өвчтөн 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна.

3. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн дотор, мэдрэл, уламжлалтын хэвтүүлэн эмчлүүлэх тасагт 2015 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар 43 үйлчлүүлэгч эмчлүүлэхээр хүлээж байна. 27 өвчтөн 1-3 хоног, 8 өвчтөн 4-6 хоног, 8 өвчтөн 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна. Бусад тасгуудад орны хүлээгдэлгүй байна.

4. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн дотор, мэдрэл, уламжлалтын хэвтүүлэн эмчлэх тасагт 2015 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар 72 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байгаа ба 17 хүн 1-3 хоног, 20 хүн 4-6 хоног, 21 хүн 7-14 хоног, 14 хүн 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна. Бусад тасгуудад хүлээгдэлгүй байна.

5. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн мэдрэлийн хэвтүүлэн эмчлэх тасагт 2015 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар 10 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байгаа ба 1 хүн 4-6 хоног, 4 хүн 7-14 хоног, 5 хүн 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна. Бусад тасгуудад хүлээгдэлгүй байна.

6. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв

7. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв

8. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн мэдрэл, дотрын хэвтүүлэн эмчлэх тасагт 2015 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар 50 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 5 өвчтөн 1-3 хоног, 11 өвчтөн 4-6 хоног, 34 өвчтөн 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.

9. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тус эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх хүүхдийн тасгийн 165 ортой ба 2015 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар орны хүлээгдэлгүй байна.

10. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тус эмнэлгийн дотрын хэвтүүлэн эмчлэх тасагт 2015 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар 15 хүн үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 4 өвчтөн 1-3 хоног, 3 өвчтөн 4-6 хоног, 5 өвчтөн 7-14 хоног, 2 өвчтөн 15-30 хоног, 1 өвчтөн 1 сараас дээш хоногийн хүлээгдэлтэй байна.

11. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тус эмнэлгийн мэдрэл, дотрын хэвтүүлэн эмчлэх тасагт 2015 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар хүлээгдэлгүй байна.

12. Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тус эмнэлэг нийт 180 ортой ба дотрын хэвтүүлэн эмчлэх тасагт 2015 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар 10 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байгаа ба бүгд 1-3 хоногийн хүлээгдэлтэй байна. Бусад тасагт хүлээгдэлгүй байна.

13. Энэрэл эмнэлэг

Тус эмнэлэгт 2015 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар орны хүлээгдэлгүй байна.

14. Наркологийн эмнэлэг

Тус эмнэлэгт 2015 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар 11 хүн хэвтэх ор хүлээж байна.

15. Нийслэлийн түргэн тусламжийн төв

Нийслэлийн түргэн тусламжийн төв, дүүргүүдийн түргэн тусламжийн салбар нэгжүүд 2015 оны 9 дүгээр сарын 24-нөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны хооронд 28188 дуудлага хүлээн авснаас 24,8 хувийг (6993 дуудлага) 0-20 минутын дотор, 23,4 хувийг (6608 дуудлага) 21-40 минут, 48,3 хувийг (13601 дуудлага) 41-60 минут, 3,5 хувийг (986 дуудлага) 1 цагаас дээш хугацаанд дуудлага авснаас хойш очиж, үйлчилсэн байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газар

Холбоотой мэдээ, мэдээлэл