Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 14 дүгээр зарлигаар Эрүүл мэндийн салбарт олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг төрийн дээд шагналаар шагнасныг өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин гардуулан өглөө.

Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад эм зүйч Б.Баярсайхан, Алтан гадас одонгоор АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн эх барих тэнхимийн эрхлэгч Я.Оюунбилэг, ахмад настан Г.Хоролсүрэн нар тус тус шагнагдлаа.
Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар Монгол Улсын Засгийн газрын шагнал "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр УОК-ын ажлын албаны мэргэжилтэн Ж.Бундхорол, НЭМГ-ын мэргэжилтэн Т.Жаргал, АШУҮИС-ийн Био-анагаахын сургуулийн Эмзэг физиологийн тэнхимийн эрхлэгч Ш.Үүртуяа нарыг тус тус шагналаа.