Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн ажилтнуудад төрийн дээд одон медаль гардуулж өглөө


Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15-р зүйлийн 1дэх хэсгийн заалтыг  үндэслэн эрүүл мэндийн салбарт бие сэтгэлээ зориулан ажилласан эмч нарыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзаж шагнал гардуулан өглөө.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Улсын гурвадугаар төв эмнэлгийн Зүрх, судасны тасгийн эрхлэгч Н.Байгалмаа, Хөдөлмөрийн гавяаны улаан тугийн одонгоор Доноруудын холбооны гүйцэтгэх захирал Б.Мандах, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ-Сүрьеэгийн төслийн ажилтан Т.Хулан, Алтан гадас одонгоор “Найдвар” хоспис эмнэлгийн ерөнхий эмч Б.Бүрэнжаргал, СЭМҮТ-ийн хөтөлбөрийн мэргэжилтэн Казанева Елена, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд арга зүйч эмч Б.Казанбай, ЭМЯ-ны ЭҮТГ-ын шинжээч асан Э.Оюунсүрэн, АШУҮИС-ийн багш Ц.Сонинхишиг, ЭМЖЖ эмнэлгийн аж ахуйн албаны дарга Л.Сугаррагчаа нар алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа, Түүнчлэн Хөдөлмөрийн хүндэт медалиар Зоонозын үндэсний төвийн ариутгагч Д.Болормаа, АШУҮИС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч Д.Тэмүүлэн, Зоонозын үндэсний төвийн нярав Б.Цогтбаяр, Улсын гурвадугаар эмнэлгийн Ерөнхий мэс заслийн тасгын эмч Д.Эрдэнэболд нар шагнагдлаа.

Шагналыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар гардууллаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл