Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа


Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны 3 дугаар сарын 1 өдөр  Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михневыг хүлээн авч уулзлаа.
Суурин төлөөлөгч уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. КОВИД-19 халдвартай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэв.

Дэлхийн банк нь Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх явцад байнга  туслалцаа дэмжлэг үзүүлж буй бөгөөд 1 сая долларын тусламж бүхий хамгаалах хэрэгслийг эрүүл мэндийн салбарт хүлээлгэн өгөхөд бэлэн болсноо Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев мэдэгдэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхий нийтийг хамраад байгаа цар тахалтай тэмцэхэд Дэлхийн Банкны зүгээс эрүүл мэндийн салбарт нэн  шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэлийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгож байгаа явдалд Эрүүл мэндийн сайдын зүгээс гүн талархалаа илэрхийлээ. Мөн уулзалтын хүрээнд хоёр тал хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал бодлоо солилцон зарим төслийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл