Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил,хариуцлага" эрдэм шинжилгээ, онол практикийн улсын анхдугаар хурал боллоо


ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, эрүүл мэндийг дэмжих сан хамтран эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага, хариуцлагыг дээшлүүлэх тулгамдаж буй асуудлыг судлах, нотолгоонд суурилж цаашдын чиг хандлагыг тодорхойлох, сайн туршлагыг солилцох зорилгоор "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил , хариуцлага" эрдэм шинжилгээ, онол практикийн улсын анхдугаар цахим хурал зохион байгуулагдлаа.

Цахим хурал 2021 оны хоёрдугаар сарын 26-ний өдрийн 9:00 цагаас 14:00 цагт АШУҮС-ийн эрдмийн их танхимаас Эрүүл мэндийн сайд С.Энхболд, АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар нээж ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Дэлхийн банк, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, ЭМЯ-ны дэргэдэх судалгааны ёс зүйн хяналтын хороо, АШУҮИС-ийн төлөөлөл үндэс илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлагын чиглэлээр үндэсний хэмжээнд ирүүлсэн 45 илтгэлээс шалгарсан 7 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа. Мөн ЭМЯ-аас улс орон даяар зохион байгуулсан "Эерэг хандлага-эмчилгээний эхлэл" аяны сайн туршлагыг хуваалцахаар шилдэг7 байгууллагыг танилцууллаа. Хуралд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, судлаачид оролцож салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ёс зүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, цаашид сайжруулах зөвлөмж гаргасан нь энэхүү хурлын онцлог юм. Мөн Ковид-19 цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх зүйн тулгамдсан асуудлыг хөндөн хэлэлцэв.

Холбоотой мэдээ, мэдээлэл