Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Нэг өрх-нэг хаалга шинжилгээний явуулын багийн ажлыг шалгав


Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2021-2-18 өдөр / Хан-Уул дүүрэгт хийгдэж буй Нэг өрх-Нэг хаалга шинжилгээний явуулын цэгийн үйл ажиллагааг газар дээр очиж шалгав. 2021 оны 2 дугаар сарын 18 өдөр Нэг өрх-Нэг хаалга шинжилгээг Хан-Уул дүүрэгт зохион байгуулж буй бөгөөд 124 явуулын баг, 11 цэгээр иргэдээс ковид-19-ийн шинжилгээг авч байна. Энэхүү ажлыг зохион байгуулахад 426 эмч, 798 төрийн албан хаагч, 1224 нийтийн албан хаагч ажиллаж байна. 125 автобус, 74 машин дайчлагджээ.
18 хорооны 32,000 өрхийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд 13 цагийн байдлаар 23557 хүнийг шинжилгээг явуулын багаар, 3288 иргэний шинжилгээг 11 цэгээр дамжуулан хийсэн байна.
Нэг өрх-Нэг хаалга шинжилгээг 200 орчим цэгээр дамжуулан хийж буй бөгөөд зөвхөн эмч, эмнэлгийн 1920 албан хаагч ажиллаж буй юм. Эмч нараас гадна төрийн болон нийтийн албан хаагч нар ажиллаж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 430,000  иргэний шинжилгээг хийгээд байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс 2021 оны 2 сарын 11 өдрөөс хойш Нэг өрх-Нэг хаалга шинжилгээг зохион байгуулахад оролцож буй эмч, эмнэлгийн ажилтан албан хаагч, төр, нийтийн албан хаагч нарт талархал илэрхийлж, ачааны хүндийг үүрч буй тэднээр бахархаж байгаагаа онцоллоо.

Нэг өрх-Нэг хаалга шинжилгээнд сайн дураараа санаачлагатай, идвэхтэй оролцож буй иргэн бүрт талархаж, Хан-Уул дүүргийн явуулын цэгт шинжилгээ өгч байсан иргэдийн төлөөлөлд Эрүүл мэндийн сайд С.Энхболд баярлаж буйгаа илэрхийллээ.
Иргэдийн зүгээс Засгийн газраас санаачлан хийж буй Нэг өрх-Нэг хаалга шинжилгээний үйл ажиллагаа нь маш сайн зохион байгуулалттай, үр дүнтэй ажил болж буйд олзуурхаж буйгаа тодотгож байв. Мөн энэ шинжилгээний үр дүнгээр вакцинжуулах ажил хийгдэх учраас иргэдийн зүгээс ч хариуцлагатай хандаж шинжилгээгээ өгч буй гэдгээ ярьж байсан юм. Өмнө нь шинжилгээний цэгт очиж өгөхөөс төвөгшөөдөг байсан иргэд явуулын цэгээр шинжилгээ өгч байгаа гэдгээ хэлж, уг ажлыг зохион байгуулсан Засгийн газарт талархаж байна гэдгээ илэрхийллээ.  
 

Холбоотой мэдээ, мэдээлэл