Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Ковид-19-ийн эсрэг вакцины тухай


Одоогийн байдлаар дэлхий дахинд Ковид-19-ийн эсрэг 232 вакцин хөгжүүлэх судалгаа хийж байгаагаас 60 гаруй нь эмнэл зүйн туршилтын шатанд байна. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ДЭМБ-аас Pfizer/BioNTech вакциныг (Comirnaty COVID-19 mRNA) яаралтай горимоор хэрэглээнд гаргах зөвшөөрөл олгосон. Уг вакцин нь -70°C хэмд хадгалж тээвэрлэх, 2-8°C хэмд 5 хоног хүртэл хадгалах горимтой, 6 хүн/тунгаар савлагдсан, 0.3 мл-ээр таригдах дэлхий дахинд анх удаа шинэ технологиор хөгжүүлэн гаргаж авсан.
Энэ оны 2-р сарын 15-нд ДЭМБ-аас АстраЗенека / Оксфордын их сургуулийн хамтарсан вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон вакцины чанар, аюулгүй байдал, үр дүнг ДЭМБ үнэлдэг бөгөөд улс орнууд үндэснийхээ түвшинд зөвшөөрөл олгох, бүртгэх, баталгаажуулалт хийх боломжтой. Уг  вакцин нь гүн хөлдөөгчид хийх шаардлагагүй 2-8°C хэмд хадгалдаг.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл