

Ихрүүдийн аав Б.Отгонпүрэв “Миний эхнэрийг анхааран хүүхдүүдийг минь эсэн мэнд төрүүлсэн явдалд эмч, эмнэлгийн ажилтнууддаа маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бид зургаа дахь хүүхдээ өлгийдөн авч байна. Анхны хүүхэд маань бас 2 ихэр охин бий. 2 дахь хүүхэд маань хүү, ингээд эхнэр маань 3 дах төрөлтөөрөө 3 ихэр хүүхэд төрүүлж байна. Бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн эмч, эмнэлгийн ажилчид бид бүхэнд үргэлж анхаарал, халамж тавьж байсан” хэмээн баярласан сэтгэлээ барьж ядан байлаа. Эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна.
