Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ

A- A A+

УНТЭ-ийн эмч, сувилагч, мэргэжилтнүүд Төрийн дээд шагнал, одон медалиар шагнагдлаа


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүд өнөөдөр Монгол Улсын Төрийн дээд шагнал, одон медалиар шагнагдлаа. Шагналыг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлого, соёлын зөвлөх С.Ламбаа, УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий нар гардуулж өглөө.  
Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий “Эрүүл мэндийн салбартаа хэзээд АНХДАГЧ, МАНЛАЙЛАГЧ  байдаг Та бүхний маань нөр их хөдөлмөрийг төр засагтаа өндрөөр үнэлүүлэн Төрийн дээд шагнал, одон медалиар шагнуулж буйд хамт олондоо баяр хүргэж, амьдралд нь аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе. Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны салбарт цаг наргүй хүчин зүтгэж байдаг Та бүхнээрээ бахархаж байна” гэв. 
Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлого, соёлын зөвлөх С.Ламбаа “Өнгөрсөн хоногуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрүүл мэндийн салбарын нийт 27 эмч, мэргэжилтнүүд Төрийн соёрхол хүртсэн  түүхэн үйл явдал болж өнгөрлөө.  Өнөөдөр манай УНТЭ-ийн 12 эмч, сувилагч, мэргэжилтнүүд “Алтан гадас” одон,   “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдаж байгаад баяртай байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.” гэв.
“Алтан гадас” одонгоор УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн ахлах сувилагч Б. Гэрэлтуяа, А.Циенпилжээ, сувилагч Т.Алма, М.Амарсанаа нар  шагнагдсан бол  Нүд судлалын тасгийн ахмад ажилтан, сувилагч С.Дуламсүрэн “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдаж төрдөө үнэлүүллээ. Хөдөлмөрийн хүндэт медалиар Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Түвшинтөр, Захиргаа, хүний нөөцийн албаны дарга П. Анхтуяа, Уушги, харшил судлалын төвийн ахлах сувилагч Г.Амаржаргал, Зүрхний төвийн зүрх судасны мэс заслын эмч Б.Булган, Чих хамар хоолойн тасгийн ахмад сувилагч С.Оюунханд, Зүрхний төвийн дарга Д.Эрдэмбилэг нар шагнагдсан юм.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл