Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн мэдээлэл 2015 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар


Эрүүл мэндийн сайдын 2012 оны 427 тоот тушаалын дагуу төв эмнэлэг, төрөлжсөн төвүүдийн хүлээгдлийн мэдээг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны  байдлаар нэгтгэсэн дүн. 

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

УНТЭ-ийн Амбулаторийн эмчийн үзлэгийг хүлээгдэл үүсгэхгүйгээр өдөр бүр  нэмэлт цагийн үзлэгийг тухайн мэргэжлийн клиникийн эмч нар дотоод зохион байгуулалтыг байнга зохицуулснаар  нийт 13 кабинетийн /мэс болон дотрын бүх нарийн мэргэжлийн, нүд, харшил, мэдрэл/ 815 хүнд үзлэг, оношилгооны 8 кабинетэд /хэвлийн эхо, дүрс оношилгоо, тархины цахилгаан болон судасны бичлэг, зүрхний холтер, ходоодны дуран/ 260 хүнд тусламж үйлчилгээг нэмэлтээр хийлээ.

Оношилгооны цагийг  өдөрт нь тарааж хийх ёстой  нормоос илүү дугаар тараагдаж  оношилгоог хийснээр өдрийн хүлээгдэлгүй болгож чадсан. Лабораторийн цус авах хэсгийн зохион байгуулалтыг өөрчилж, үйлчлүүлэгчийн ая тухтай үйлчлэх нөхцлийг бүрдүүлэн өгсөн.

Амбулаториор үзүүлэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай орны хүлээгдлийг яаралтай хэвтэх шаардлагатайгаас /дотор болон мэс заслын хурц өвчин, цус алдалт, буглаа/ бусад тохиолдлыг тухайн тасаг, клиникийн орны хувиарлалт, мэс заслын хагалгааны төлөвлөгөөний дагуу товлолт байдлаар хугацааг төлөвлөж байгаа ба үений мэс засал 14-21 хүртэлх хоног товлолт хийж  хэвтүүлж байна.

2 кабинетийн дунд “зохицуулагч сувилагч”-ийг ажиллуулан үзлэгийн эмчид хаалганы гадна үзлэгийн дугаарын дагуу зохицуулан, номер аваад цагтаа ирээгүй үйлчлүүлэгчийн цагийг хүчингүй болгон, оронд нь/ 60 минутаас дээш хугацаанд/ үзлэгийн цагт  тухайн үед үзүүлэх үйлчлүүлэгчийг оронд нь оруулан үйлчлүүлэх, мөн клиникийн ахлах менежерийн  “Танд тусалъя” баг, угтах, лавлах, зөвлөх үйлчилгээг зохион байгуулан үргэлжлүүлэн ажиллуулж байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хувьд:

Улсын гуравдугаар төв эмнэлэг

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа

Зүрх судас, Элэг цөс, Бөөр судлалын кабинет 4-6 хоног, бусад кабинетууд  1-3 хоногийн хүлээгдэлтэй байна.

Хүлээгдлийг бууруулах зорилгоор Зүрх судлал, Хоол боловсруулах эрхтэн судлал, Мэдрэл судлал, Бөөр судлал зэрэг чиглүүлэх үйлчилгээгээр  өдөрт 50 хүн үзэх кабинетуудыг  нэмэлтээр  ажиллуулж байна.

Яаралтай журмаар ирсэн үйлчлүүлэгчийн эмчийн  үзлэг  чирэгдэлгүй хийгдэж байна.

Оношилгооны төв:

Рентген зураг авалт, Цуллаг эрхтний хэт авиан оношлогоо, Зүрхний бичлэг 7-14 хоног, Зүрхний эхо, Тархины судасны допплерографи  3-6 хоногийн хүлээгдэлтэй  бусад кабинетууд өдөртөө үзлэг хийгдэж байна.

Яаралтай журмаар хийгдэж буй оношлогоо, шинжилгээ хүлээгдэл чирэгдэлгүй хийгддэг.

Лабораторийн шинжилгээ:

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ 7-14 хоногийн хүлээгдэлтэй, бусад шинжилгээ өдөртөө хийгдэж байна. Яаралтай журмаар хийгдэж буй шинжилгээ хүлээгдэлгүй хийгддэг.

Хүлээгдлийн  шалтгаан: Тус эмнэлэг  нь харьяалал харгалзахгүй /бүх дүүрэг, орон нутаг/ үзлэг, шинжилгээ, оношилгоо хийлгэхээр  ирсэн үйлчлүүлэгчдийг хүлээн авч үйлчилж байгаа ба иргэдийн хүсэлтийг харгалзан товлолт цагийн үйлчилгээг утсаар авч байгаатай холбоотой ачаалал, хүлээгдлийг  ихэсгэж байна. Иймд  ЭМС-н 2013 оны 450 тоот тушаалаар батлагдсан 13-а маягтыг үндэслэн үзлэг, шинжилгээ хийлгэж үйл ажиллагааг тогтмолжуулсан.Эмчилгээ үйлчилгээнд гомдол, санал гараагүй болно.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав

Орны хүлээгдлийн хувьд:      

  • Элэг цөс, Мэдрэлийн мэс засал, Бөөр дотоод шүүрлийн булчирхай, Мэдрэл судлалын тасаг  3-6 хоног, Зүрх судас, Зүрхний мэс засал 1-3 хоног бусад тасгууд  хүлээгдэлгүй байна.
  • Яаралтай хийгдэх мэс заслууд хүлээгдэлгүй хийгдэж байна

Хавдар судлалын үндэсний төв

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор

Амбулаторын үзлэгийн кабинетийн хувьд:

ЭЦНБМЗ,Химийн кабинетууд нь   7-14 хоногийн хүлээгдэлтэй .

Химийн кабинет хүлээгдэлтэй  байгаа нь товлолт хими эмчилгээний өмнө үзүүлэхээр урьдчилан авсан цаг тул 7- дээш хоногийн  хүлээгдэлтэй  харагдаж  байна.

Оношилгооны кабинетын хувьд: ЭХО кабинет 7-14 хоногийн хүлээгдэлтэй , Дурангийн кабинет хүлээгдэлгүй  байна.

Дугаар аваад үзлэгтээ ирээгүй  28 үйлчлүүлэгч- Эргэн дуудах үйлчилгээгээр лавлагаа авахад:  -Яаралтай  болон өвчтөний өөрийн хүсэлтээр урьдчилан үзүүлж  үзлэгт хамрагдсан 18 өвчтөнд  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор

Тайлбар:

1. 1.Туяа тасагт шарлагын аппарат хүрэлцээгүйгээс хүлээж байгаа  54 хүн, төлөвлөлт хийгдсэн 15 хүн  байна.

Гэмтэл, согог судлалын үндэсний төв

2015 оны 9 сарын 30-ны байдлаар орны хүлээгдэлгүй байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

2015 оны 9 сарын 30-ны байдлаар хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор

Оношилгооны кабинетын хувьд эмгэг сэтгэл судлалын кабинет 1 хоногийн хүлээгдэлтэй 2 үйлчлүүлэгч байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

Хүүхдийн зөвлөх поликлиник:Мэдрэлийн кабинет5 хоног, Зүрх судасны кабинет 3хоног, Хараа хамгаалах кабинет 7-с дээш хоног, Нүдний кабинет 3хоног, Чих хамар хоолойн кабинет 2 хоногийн хүлээгдэлтэй байна.

Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник: ЭХО оношилгооны кабинет 7хоногийн хүлээгдэлтэй байна.     

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор

2015 оны 9 сарын 30-ны байдлаар Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр 1-3 ор хоног хүлээж байгаа 8 үйлчлүүлэгч байна.

Арьсны өвчин судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Хүүхдийн төв сувилал 2015 оны 9 сарын 30-ны байдлаар хүлээгдэлгүй байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл