Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын тогтолцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа


Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд орсон шинэчилсэн өөрчлөлтөөр эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ оноос эхлэн нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж байгаатай холбоотойгоор ЭМДЕГ, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төслийн багтай хамтран “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын тогтолцоо” сэдэвт сургалтыг дөрвөн өдрийн турш халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж байна.

Тус сургалт нь эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээ чанарыг сайжруулах, иргэн даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад чиглэгдсэн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр ЭМДЕГ-ын мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилготой юм.

Сургалтын үеэр Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төслийн тусламж, үйлчилгээний чанар үнэлгээний зөвлөх Л.Баярцэцэг, С.Дэлгэрэх нар “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тусламж, үйлчилгээний тогтолцоо”, “Хяналтын зохицуулалт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын журам”, “Шалгуур үзүүлэлт тодорхойлох, үнэлэх”, “Олон улсын эмнэл зүйн удирдамжийн Uptodate платформыг хэрхэн ашиглах вэ” зэрэг сэдвүүдээр хичээл зааж, эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариуллаа.

Уг сургалтад тус байгууллагын эмч мэргэжилтнүүд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хэсэгчлэн хамрагдаж, аймаг орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ажилтнууд цахимаар оролцлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл