

Коронавируст цар тахлын халдварыг дотооддоо алдаж Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосноос хойш түр хугацаанд завсарлаад байсан гэрийн тусламж үйлчилгээ дээрх эмзэг бүлгийн настнуудад тусламж үйлчилгээг тасралгүй хүргэж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зорилготойгоор халдвар хамгааллын чанд дэглэмийг баримтлан эмзэг бүлгийн настан хүмүүст тусламж үйлчилгээг тасралтгүй хүргүүлж байна. дээрх хугацаанд нийт 500 настанд гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мобайл оношилгоог үзүүлж ажиллав.

Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 01 сарын 27-ны өдөр Батсүмбэрийн улсын асрамжийг газрын асруулагчдад 155 асруулагчдад эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэнд тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээгээр коронавируст халдвараас сэргийлэх гарын бэлэг, асаргааны хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис бүхий хүмүүнлэгийг багцыг хүргэн өгч ажиллав.