Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй уулзалт зохион байгууллаа


  ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Анхан шатны тусламжийн хэлтсийн дарга С.Энхцолмон, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Э.Амбасэлмаа нар оролцож, коронависруст халдвар (COVID-19)-ын өнөөгийн нөхцөл байдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, ялангуяа зорилтот бүлгийн иргэдийг коронавируст халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдэнд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах асуудлаар мэдээлэл хийлээ.
  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Э.Амбасэлмаа УБ хотод халдварын голомт буурахгүй, ялангуяа Баянгол дүүргийн 12, 25, Баянзүрх дүүргийн 2, 26, Сүхбаатар дүүргийн 1,5, Сонгинохайрхан дүүргийн 1, 25 дугаар хороодод тархсан халдвар идэвхитэй байгаа тул гэрийн тусгаарлалтанд байгаа иргэдийг хянах, тандалт, судалгаа хийх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвд илэрсэн сэжигтэй тохиолдлын үед авах арга хэмжээний талаар заавар, зөвлөгөө өглөө.

  Анхан шатны тусламжийн хэлтсийн дарга С.Энхцолмон: 2020 оны 12 сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн сайдын 29 дугаар албан даалгавар гарсан, зорилтот бүлгийн иргэдийг коронавируст халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах тухай даалгаврын хэрэгжилтийг хангаж, бүртгэл судалгааг нарийвчлан гаргах, зорилтот бүлгийнхэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдахгүй үзүүлэх, халдварын эрсдэлээс сэргийлж утсаар болон цахимаар өгөх зөвлөгөө, хяналтыг сайжруулах, иргэдийг шинжилгээнд хамруулах асуудалд анхаарч ажиллахыг зөвлөв.

  Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн: Өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд үзүүлж байгаа 4 төрлийн тусламж, үйлчилгээндээ эрүүл мэндийн даатгалын санхүүжилт авч байгаа. Даатгалаас санхүүжилт авах гол үзүүлэлт нь магадлан итгэмжлэл тул 2020 онд ЭМЯ бодлогоор дэмжиж өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хэсэгчилсэн шалгуураар магадлан итгэмжлэлд хамруулсан. Энэ хугацаанд нийслэлийн 42 өрхийн эрүүл мэндийн төв магадлан итгэмжлэгдсэн, одоогоор 3 өрхийн эрүүл мэндийн төв хамрагдаагүй байна.  Цаашид өрхийн төвүүд үүнийгээ бататган магадлан итгэмжлэлд орох асуудалдаа анхаарч ажиллаарай. Эрсдэлт бүлгийн хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээ ялангуяа гэрийн эргэлтийг сайжруулахад анхаарах, вакцинд хамруулах бэлтгэл ажлыг хангах, коронавируст халдварын үед бусад тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, ялангуяа товлолт дархлаажуулалтыг хугацаанд нь хийх, эрүүл мэндийн ажилтнууд өөрсдөө халдварын эрсдэлд орохоос сэргийлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлэв.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл