Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО


     Эрүүл мэнд, спортын яам УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран “Сүрьеэгүй Монгол” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон Сангийн яам, Хууль зүйн яам, БСШУЯ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, ДЭМБ, ХӨСҮТ, НЗДТГ, ШШГЕГ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн Үндэсний зохицуулах зөвлөл, Улсын нэгдсэн төв эмнэлэг зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

     Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтдоо “2015 он гэхэд сүрьеэгийн тархалтыг 100.000 хүн амд 150, нас баралтыг 1.5 болгож бууруулах”-аар тусгасан. ДЭМБ-ын судалгаагаар Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны нэгт Монгол Улс багтдаг бол дотоодын судалгаагаар халдварт өвчнөөр нас барагсдын дийлэнхийг сүрьеэгийн халдвар эзэлж байгаа аж. Нэг сүрьеэтэй өвчтөн 10-15 хүнд халдвар тараах боломжтой байдаг. Сүрьеэг аль болох эрт оношилж, архагшуулалгүй эмчилж чадвал халдварыг хязгаарлаж чадахаас гадна төсөв зардлыг ч хэмэх боломжтой юм. Шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувь нь 16-44 насны залуучууд байгаа нь харамсалтай үзүүлэлт. Мөн эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдлын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.

     Сүрьеэгийн өвчлөлтэй тэмцэхэд хүний хүч дутагдаж байгаагийн зэрэгцээ ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиникийн тасгуудад өвчтөнийг халдварын зэрэг, эмэнд тэсвэртэй хэлбэрээр нь ангилан хэвтүүлэх боломжгүй, хүүхдийн сүрьеэг эмчлэх тасаг нь сүрьеэгийн клиник дотроо холилдсон, эмч, эмнэлгийн мэргэжилтний дундах сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа нь өнөөгийн тулгамдсан асуудал болоод байгааг оролцогчид хэлж байлаа.

     Хэлэлцүүлгийн үеэр сүрьеэгийн өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай асуудлыг нухацтай хэлэлцэн ярилцаж, тус өвчинтэй тэмцэх талаар цаашид авч хэрэгжүүлэх санал, зөвлөмж гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл