Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй Монгол улсад Ковид 19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн хүрээлэн буй орчин ба нийгмийн менежментийн хүрээ баримт бичгийн төсөлд санал авах нь


Англи хэл татах
Монгол хэл татах
Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй Монгол улсад Ковид 19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн Хүрээлэн буй орчин ба Нийгмийн Менежментийн Хүрээний (OНМХ) зорилго нь төслийн хүрээлэн буй орчин ба нийгмийн (ОН) болзошгүй эрсдэл, нөлөөллийг Дэлхийн Банкны орчин ба нийгмийн хүрээ (ОНХ) ба Орчин ба нийгмийн стандартад (ОНС) нийцсэн эсэхийг үнэлж, эрсдэл нөлөөллийг бууруулахад оршино. ОНУХ-ний тодорхой зорилтууд нь: (а) санал болгож буй төслийн орчин ба нийгмийн болзошгүй эрсдэл, нөлөөллийг үнэлэх, тэдгээрийг бууруулах арга хэмжээг санал болгох; (б) орчин ба нийгмийн байдлын урьдчилсан үнэлгээг хийх, үйл ажиллагааг хянах, батлах, хэрэгжүүлэх журам бий болгох; (в) төслийн үйл ажиллагаатай холбоотой орчны ба нийгмийн асуудлуудыг удирдах, хянахад шаардлагатай зохих үүрэг, хариуцлагыг тодорхойлж, тайлагнах үйл явц тоймлон гаргах; (г) ОНМХ-ний зүйл заалтыг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалт, чадавхийг бэхжүүлэх хэрэгцээг тодорхойлох; (д) олон нийтийн хэлэлцүүлэг хийх, төслийн баримт бичгийг ил тод болгох, аливаа гомдлыг барагдуулах асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн механизмыг шийдэх; ба (е) ОНУХ-г хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийг тооцож гаргах зэрэг болно. ОНУХ нь нийгмийн ядуу, эмзэг бүлгийн иргэд төслийн үр ашгийг хүртэх боломжийг хангах зарчим, тодорхой үйл явцыг дурдсан болно.  
Банк/Ассоциаци ба Зээлдэгч/Хүлээн авагч харилцан тохиролцсоны дагуу төслийн хэрэгжилтийн явцад энэхүү ОНМХ-г шинэчлэн өөрчилж болох бөгөөд Төслийн бүтцийн өөрчлөлт, Орчин ба нийгмийн амлалтын төлөвлөгөө (ОНАТ) төслийн гүйцэтгэлд хийсэн үнэлгээний дагуу арга хэмжээ авах, урьдчилан төсөөлөөгүй нөхцөл байдал үүссэн зэргийг харгалзан орчны ба нийгмийн удирдлагад зохих өөрчлөлтийг тухай бүр оруулж болно.
Тиймээс Хүрээлэн буй орчин ба Нийгмийн Менежментийн Хүрээ төсөлд саналаа ирүүлж бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.
Холбоо барих ажилтан: А.Энхжаргал
Утас: (976) 77077793, 99808284
Цахим шуудан: piu@ehp.mn
Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимп 5, Аюуд тауэр 11 давхар 1103 тоот
 

Холбоотой мэдээ, мэдээлэл