Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Цар тахлын халдварын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар туршлага солилцох цахим хэлэлцүүлэг хийлээ


Эрүүл мэндийн хөгжлийн төв Эрүүл мэндийн байгууллагуудын коронавируст цар тахлын халдварын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар туршлага солилцох цахим хэлэлцүүлэг, сургалтыг (ZOOM) зохион байгууллаа.
Туршлага солилцох хэлэлцүүлэгт ЭМЯ-ны харъяа байгууллагууд, нийслэл, дүүрэг, орон нутгийн болон хувийн хэвшлийн ЭМБ-ын  удирдлагууд, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, халдварын хяналт, сувилахуй зэрэг асуудал хариуцсан 550 гаруй албан тушаалтан, эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Энэхүү цахим хэлэлцүүлэг, сургалтын зорилго нь Эрүүл мэндийн байгууллагууд коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар туршлага солилцон бие биеэсээ хамтран суралцаж цар тахлын эсрэг хамтдаа тэмцэхэд оршиж байгаа юм.
Уг хэлэлцүүлэгт УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир өөрийн эмнэлгийн коронавируст цар тахлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй танилцуулж, мөн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгийн Эрсдэлийн удирдлагын албаны дарга Б.Болортуяа болон Халдварын сэргийлэлт хяналтын албаны дарга Ч.Баттогтох нар Эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоо, эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналтын тогтолцооны талаар мэдээлэл хийж хэлэлцүүлэв.
Түүнчлэн саяхан цар тахлын халдвар голомтыг устган, ногоон бүс нутаг болсон Дархан-Уул аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл коронавируст цар тахлын үед Дархан-Уул аймгийн ЭМГ-ын  хэрэгжүүлж буй ажиллагааныхаа талаарх  мэдээллийг  танилцууллаа.
Энэхүү туршлага солилцох цахим хэлэлцүүлэг сургалтанд оролцсон Эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд цаг үеэ олсон чухал асуудлаар өөр өөрсдийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар туршлагаа хуваалцсан, практик ач холбогдолтой, үр өгөөжтэй, маш сонирхолтой, үр дүнтэй сургалт мэдээлэл болсныг онцлон тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл