Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ҮЕД АЖИЛЛАХ 684 АРИУТГАГЧ БЭЛТГЭГДЛЭЭ


“Короновируст халдвар /COVID-19/-ын үед ажиллах ариутгагч бэлтгэх” сургалтыг 2021 оны 01 дүгээр сарын 07-13-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвөөс тус бүр 2, зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас нийт 624 мэргэжилтэн хамрагдлаа.

Уг сургалтыг халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэшсэн багш нар удирдан явуулж халдваргүйжүүлэлт, ариутгал, ашиглах техник хэрэгсэл, халдвараас сэргийлэх арга хэмжээ, эрүүл мэндийн ажилтныг халдвараас сэргийлэх, эмнэлгийн орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, автомашинд халдваргүйжүүлэлт хийх, түгээмэл хэрэглэдэг гадаргуу халдваргүйжүүлэх бодис хэрэглэх, найруулах арга зэрэг сэдвүүдээр хичээл заалаа.
Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд хэвтүүлэн эмчлэх тасгийн бүтэц үйл ажиллагаа, ногоон, шар, улаан бүсэд ажиллах журам, халдварын сэргийлэлт хяналтын талаар ч мэдээлэл авч, КОВИД-19 цар тахлын халдварын үед шуурхай хариу арга хэмжээний багт ажиллах ур чадварыг эзэмшлээ.
Өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 01-14 ны өдрүүдэд ЭМЯ болон нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагын 60 мэргэжилтэнг “Короновируст халдвар /COVID-19/-ын үед ажиллах ариутгагч бэлтгэх” сургалтад хамруулсан бөгөөд энэхүү сургалт нь цаашид ч үргэлжлэн зохион байгуулагдах юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл