Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2021 онд хийж хэрэгжүүлэх онцлох 10 ажил



Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2021 онд хийж хэрэгжүүлэх онцлох 10 ажлыг тоймлон хүргэж байна.
 
  1. Дүүргийн нэгдсэн эмнэлгийн үзүүлж байгаа тусламж, үйлчилгээ, эрэлт хэрэгцээ, хүний нөөц, үйлчлүүлэгчийн урсгал, ачаалалд  дүн шинжилгээ хийнэ. Үүний үр дүнд иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ, хүний нөөц, үйлчлүүлэгчийн урсгал, ачаалал  ямар байгаа талаар нэгдсэн мэдээлэлтэй болно.
  2. Эрүүл мэндийн статистик мэдээ, мэдээллийн нэгдсэн цахим самбар бий болгоно. Ингэснээр эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээлэл олон нийтэд нээлттэй, ойлгомжтой болж судалгаа шинжилгээ болон шийдвэр гаргах үйл явцад ашиглах өргөн боломж нээгдэнэ.
  3. Эрүүл мэндийн статистик тайлан боловсруулах “Hinfo-Stata” програм хангамжийг  нэвтрүүлж салбарын статистик тайланг цахим хэлбэрээр хүлээн авна. Эрүүл мэндийн салбарын статистик тайланг цахим хэлбэрээр нэгжийн түвшинд нэгтгэн, тайлан боловсруулалтыг хийсэн байна.
  4. Хүүхдийн өвчлөл, эндэгдлийн сүүлийн 10 жилийн баримтын судалгааг хийнэ. Хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгааныг баримтад үндэслэн судалж, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, шийдвэр гаргагчдад шийдвэрлэх асуудлаар санал хүргүүлнэ.
  5. Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сангийн програм хангамжтай болно. Эмнэлгийн мэргэжилтэн цахим платформоос хувийн болон боловсрол, мэдлэг, туршлагын түүхээ баталгаажсан эх сурвалжаас хүссэн цаг, хүссэн газартаа авах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбар Цаасгүй салбар болоход томоохон хувь нэмрийг оруулах юм.
  6. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг ажиллан-суралцах хэлбэрээр зохион байгуулна. 2021-2022 оны хичээлийн жилд эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын зарим мэргэшүүлэх  болон мэргэжил дээшлүүлэх чиглэлээр ажиллан-суралцах боломжийг бүрдүүлнэ. Эмнэлзүйн сургагч багшийн удирдлага дор ажиллан суралцаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ шинэ эмчилгээ оношилгооны технологийг эзэмшин өөрийн ажилладаг эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлэн нутагшуулах юм.
  7. Эмнэлгийн мэргэжилтний  мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулна. Эмнэлгийн мэргэжилтнүүд орон зай үл хамааран байгаа байршлаасаа цахимаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах болон сунгуулах хүсэлт илгээх, зөвшөөрлийн гэрчилгээг хэвлэж авах боломж бүрдэж цахим архив үүснэ. Ингэснээр зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хүлээгдэл чирэгдэл багасна.
  8. Монголд анх удаа Тархины үхэлтэй Донороос /ТҮД/ нойр булчирхай болон нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах /ШС/ эмчилгээ хийнэ.   Чихрийн шижин өвчтэй бөөр, нойр булчирхайг эмгэгтэй хүнд нойр булчирхай шилжүүлэн суулгаснаар диабет өвчнийг төгс эмчилнэ. Мөн энэ тохиолдолд бөөр болон нойр булчирхайг нэг хүнд зэрэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийх урьдчилсан нөхцөл бололцоог судалж бүрдүүлнэ.
  9. Эрхтэн шилжүүлэх нэгдсэн бүртгэл мэдээллийн сангийн үйл ажиллагаа эхлэнэ. ажиллагаанд орно. Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа цахимжин, шилжүүлэн суулгах болон дараах хяналт  олон улсын жишигт нийцнэ.
  10. Монголд анх удаа Тархины үхэлтэй донорын элгийг хувааж шилжүүлэн суулгах эмчилгээ хийж эхэлнэ. ТҮД-оос авсан элгийг хоёр хувааж  нэг том хүн, нэг хүүхдэд шилжүүлэн суулгах эмчилгээ хийснээр хүлээх  жагсаалтад байгаа иргэдийн хүлээх хугацааг багасгах бөгөөд хоёр хүний амь насыг нэг дор аврах боломж бүрдэнэ.

Холбоотой мэдээ, мэдээлэл