Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэнд, спортын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана


   Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт хоёрдугаар чуулган энэ сарын 28-нд болох юм.  Энэхүү чуулганыг  угтаж Эрүүл мэнд, спортын яамнаас санаачилан  ХАХНХЯ, СЗХҮТ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрийн бус байгууллагын төлөөлөл, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, нийслэлийн эрүүл мэндийн газар, харъяа байгууллагуудын 40 гаруй төлөөлөл оролцсон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замууд” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

     Уулзалтад оролцогчдод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт”,  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө бид юу хийж чадах вэ?”, “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх нь” зэрэг мэдээллүүдийг танилцуулсан юм.

      Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Нэгдсэн Холбоо, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, Монголын Дүлий Иргэдийн Үндэсний Холбоо, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо, Хөгжлийн Бэрхшээлтэй Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв, Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Эрхийг Хамгаалах Төв, Түгээмэл Хөгжил төв зэрэг  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүд оролцон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад тулгамдаж буй асуудлаа ярилцан, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг саадгүй авах  орчин бүрдүүлж, тэдний хэрэгцээнд нийцсэн хэлбэрээр зохион байгуулах, энэ чиглэлээр төрийн бус байгууллагуудтай  хамтран ажиллахаар чиглэлээр ярилцсан байна.

    Уг арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын яамны  Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Н.Бат-Эрдэнэ  болон  бусад албаны хүмүүс, мэргэжлийн төлөөллүүд оролцлоо.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл