Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Олон улсын эмнэлзүйн “UpToDate” платформыг эмч мэргэжилтнүүдийн 37 хувь нь ашиглаж эхэллээ



Монгол улсын Засгийн газрын дэмжлэг, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачлагаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын мэргэжлийн нийгэмлэг, холбоод, байгууллагын боловсруулсан эмнэлзүйн удирдамжуудыг нэгтгэсэн “UpToDate” цахим платформыг бүх шатлалын эмнэлгийн эмч, сувилагч, резидент болон бусад мэргэжилтэн, оюутнуудад хэрэглэх боломжийг бүрдүүлсэн билээ.

“UpToDate” платформыг 2020 оны 12 дугаар сараас ЭМДЕГ-т нэвтрүүлж эхэлсэн бөгөөд уг платформыг хэрэглэх эрх бүхий эрүүл мэндийн байгууллагын баталгаажсан бүртгэлтэй нийт 304 IP хаягийн 37 хувь буюу 112 IP бүртгэлтэй хаягаас нийт 2058 хэрэглэгч бүртгүүлж, олон улсад ашиглагддаг 13 000 төрлийн эмнэлзүйн удирдамж, заавар бүхий мэдээллийн эх сурвалжид хайлт хийн ашигласан байна.
Энэхүү үзүүлэлт нь эрүүл мэндийн салбарын хувьд 2021 онд төлөвлөсөн зорилтот төвшинд хүрч эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүдийн олон улсад оношилгоо, эмчилгээнд гарч буй шинэ арга, аргачлал, сүүлийн үеийн шинэчлэгдсэн эмнэлзүйн удирдамжтай танилцах, суралцах, эмнэл зүйн шийдвэр гаргахдаа ашиглах улмаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад чухал алхам болж байна.

Одоогийн байдлаар “UpToDate” платформыг ашиглаж байгаа хүмүүсийн тоо 2021 оны төлөвлөсөн түвшинд хүрсэн нь эмч мэргэжилтнүүдийн дунд уг флатформыг ашиглах хүлээлт, эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл