
Эрүүл мэндийн байгууллагуудад “Коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах нь” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтыг ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны алба, Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тасагтай хамтран зохион байгуулсан юм. Тус сургалтад Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн, ХӨСҮТ-ийн Дэд захирал Д.Наранзул, Г.Нарантуяа, Ж.Цолмон нар оролцлоо. Уг сургалтаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын Монгол улс дахь өнөөгийн байдал, анхаарах асуудал, ХСҮТ, Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн батлагдсан тохиолдлын тухай, эрүүл мэндийн байгууллагын анхаарах асуудал, орчны хяналтын арга хэмжээний тухай зөвлөлдлөө. Сургалтад 70 гаруй эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй мэргэжилтэн холбогдож мэдээлэл солилцлоо.