Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Өрхийн Эрүүл мэндийн төвүүд шээсний шинжилгээ авч, хариуг нь цахимаар өгдөг боллоо


Эрүүл мэнд, спортын яамнаас 2015 оныг “Анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж,чанарыг сайжруулах” жил болгон зарласан . Анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулж, дээд шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулж, эрүүл мэндийн цогц үйлчилгээг ард иргэддээ хүргэхээр зориж байна.
 
Иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө авч шаардлагатай шинжилгээнүүдийг өгөх боломж бүрдэж эхлээд байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпараци хооронд хамтран ажиллах санамж бичиг, эрүүл мэндийн хөтөлбөрийн гэрээнд өнгөрсөн оны 11 дүгээр сард гарын үсэг зурсанаар "Иргэний эрүүл мэндийг сайжруулах" төслийн ажлууд шат дараатай хэрэгжиж эхлээд байгаа нь энэ юм.
 
Энэ хүрээнд Руйсанса корпарациас буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж байгаа 1,2 тэр бум төгрөгийн үнэ бүхий шээсний орчин үеийн хурдавчилсан оношлуур, тоног төхөөрөмжөөр Өрхийн эрүүл мэндийг төвүүдийг хангаж эхэллээ.
 
Энэхүү шээсний орчин үеийн хурдавчилсан оношлуур,тоног төхөөрөмж нь шээсний шинжилгээгээр дамжуулан 10 гаруй үзүүлэлтээр хариуг багцалж, цахим системээр дамжуулан хувь хүний эрүүл мэндийн өөрчлөлтийг мэдээлснээр аливаа өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжоор хангах ба улмаар иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхэд ихээхэн түлхэц болох юм.
 
Шээсний орчин үеийн хурдавчилсан оношлуур,тоног төхөөрөмжийг ашиглах, унших сургалтыг нийслэлийн 140 гаруй Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтэнүүдэд үе шаттайгаар зохион байгуулж өнөөдөр оношлуур,тоног төхөөрөмж болоод сургалтад хамрагдсан эмч мэргэжилтэнүүдэд гэрчилгээг нь гардуулах арга хэмжээ боллоо.
 
Энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэлэхдээ “ЭМСЯ-ны зүгээс өрх, сумын эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, сумын эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса Корпараци хоорондын хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шээсний орчин үеийн хурдавчилсан оношлуур,тоног төхөөрөмжөөр хангаж байгаа нь бидний зорилтын нэг алхам болж байна” гэлээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл