
Шуурхай хэлэлцүүлгээр Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд дахь халдварын сэргийлэлт, хяналтын дэглэмийг чангатгах, цар тахлын тархалтын шинэ нөхцөл байдалд тохируулан хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгох, эрүүл мэндийн байгууллагад гаднаас коронавируст халдвар орохоос, дотор халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас коронавируст халдвар алдагдаж, хүн амд халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллахыг онцолж, ЭМЯ-с гаргасан тушаал, шийдвэр, заавар, журмыг нягт мөрдөж, дараах зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Үүнд:
- “Халдвар хяналтын баг, хороо”-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх
- Бөөгнөрөл үүсэж буй цэг болох байгууллагуудын ажилчдын “Цахим цаг бүртгэл”-ийг бүрэн зогсоох
- Бусад эмнэлгээс нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг онлайн, телемедицин ашиглан авах
- Өөр эмнэлэгт очиж мэс засал, ажилбар хийхгүй байх
- Резидент эмч нарын ажлын ачаалал, хуваарилалтад зохицуулалт хийх
- Бүх сургалт, зөвлөгөөн, хурлыг цахим хэлбэрт шилжүүлэх
- Эрүүл мэндийн ажилтан, албан хаагчдын системтэй байх
- ПГУ-ын шинжилгээнд хамруулах
- Өдөр тутам шинж тэмдгийн тандалт хийх
- Гаднаас эргэлтээр ирсэн иргэнийг эмнэлэг, тасагт нэвтрүүлэхгүй байх
- Сахиурын тоог хязгаарлах, багасгах, сахиур солихгүй байлгах арга хэмжээг авах