
Хуралаар
- Эрүүл мэндийн байгууллагуудад гарч буй эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой гарч буй Ковид 19 халдварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл
- Халдвар голомтлон гарсан Эрүүл мэндийн байгууллагуудын халдварыг таслан зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас УБ хотын 28 эрүүл мэндийн байгууллагад хийсэн хяналт шалгалтын дүн, анхаарах асуудал
- КОВИД-19 халдварын талаар гарч буй шинэчилсэн журмын талаарх танилцуулга
- Гамшгаас хамгаалах хуулийн 11.3.4 дэх заалтын дагуу Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай мэдээлэл хийж, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд асуулт асууж, санал солилцлоо.
Хурлаас
- Эрүүл мэндийн байгууллагууд саналаа албан бичгээр ирүүлэх;
- Эрүүл мэндийн сайдын баталсан тушаал, албан даалгавар, журмыг сайтар уншиж, танилцаж, дасгал сургуулилт хийх;
- Эрүүл мэндийн яамнаас саналыг нэгтгэн нийтээр дагаж мөрдөх түр журамд өөрчлөлт оруулах саналг УОК-д хүргүүлэх;
- Халдварыг хөдөө орон нутагт гаргахгүй байх тахлаар бүх хүчээ дайчлан, холбогдох тушаал шийдвэрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах;
- НМХГ-ын албан шаардлагыг хэрэгжүүлж, Гамшгаас хамгаалах хуулийн дагуу Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхасуудлыг яаралтай шийдвэрлэх;
- Шинжилгээгүй очсон, хүнс тээврийн жолооч нарт тухайн аймгийн Онцгой комисс хяналт тавих, ачаа бараа буулгахдаа цөөхөн хүнтэй байх, орон нутагт аль болох удаахгүй байх зохицуулалт хийх;
- Лаборатори байгуулж,PCR шинжилгэ хийх аппаратыг 01 дүгээр сарын 10-15-ны хооронд суурилуулах дүүргийн ЭМТ, аймгийн нэгдсэн эмнэлэг өрөө тасалгаагаа бэлтгэж бэлэн болгох, эмч мэргэжилтнээ сургах;
- Аймгийн нэгдсэн эмнэлгүүд хавдрын үеийн химийн эмчилгээг хийх ажлаа эрчимжүүлэх;
- Эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн цэвэрлэх байгууламж, хог хаягдлын менежментэд хөндлөнгийн үнэлгээг хийлгэж, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, тайланг Эрүүл мэндийн яаманд ирүүлэх шийдвэрүүдийг гаргав.