Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тандалтын нэмэлт багийн үйл ажиллагаатай танилцаж, чиглэл өглөө



Эрүүл мэндийн сайдын А/596 тоот тушаалаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тандалтын баг нэмэлтээр байгуулагдан 2020 оны 12-р сарын гурав дах долоо хоногоос эхлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ажиллаж байна. 

Тэгвэл 2020 оны 12-р сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тандалтын нэмэлт багийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус төвийн  Ерөнхий захирал Д.Нарантуяа болон тандалтын багийн гишүүдтэй уулзаж, коронавирусийн халдварын тандалт хэрхэн явагдаж байгаа талаарх мэдээлэл сонсож, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцан чиглэл өгч ажиллалаа.

Нэмэлтээр байгуулагдсан Тандалтын багийн ахлагчаар НЭМҮТ-ийн ОЭМА-ны дарга, АУ-ны доктор, Б.Сувд, зохицуулагчаар ЭМЯ-ны мэргэжилтэн А.Долгорханд багийн бүрэлдэхүүнд ЗӨСҮТ, ХӨСҮТ-өөс томилогдсон мэргэжилтнүүд, ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгчийн газрын ажилтан, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулллагын төлөөлөл, бие даасан судлаач зэрэг хүмүүс ажиллаж байна.

Багийн гишүүд бүгд Монголын талбарын тархвар судлалын сургалтын хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид, мэргэшсэн талбарын тархвар судлаачид юм.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл