
Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны Шуурхай штабын даргын баталсан “Тусгаарлан ажиглах байрны ажилчдад сургалт хийх хөтөлбөр”-ийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Г.Батсүрэн, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Халдвар судлаач эмч М.Орхон, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Хишигбаатар нар Баянгол дүүргийн 18-р хороо “Брэнд ньюс хотелс“ ХХК-ийн “Амуре” зочид буудлын удирдах албан тушаалтан, ажилчдад сургалт хийлээ.
Сургалтад гүйцэтгэх захирал Ариунтуяа, менежер Магвансүрэн, тогооч Нэмэхжаргал, Амарбаяр, үйлчлэгч Уянга, Мэнд нар оролцлоо.
Тусгаарлан ажиглах байранд ажиллах хугацаанд мөрдөж ажиллах хууль эрх зүй, хариуцаж ажиллах үүрэг чиглэл, буудалд мөрдөж ажиллах халдвар хамгааллын дэглэм, хоол үйлдвэрлэлийн газрын ариун цэврийн дүрэм, галын аюулгүй байдал, дотоод сахилга дэг журмыг мөрдөж ажиллах талаар сургалт хийлээ.
Үйлчлэгч нарт хувийн хамгаалах хэрэгсэл өмсүүлж тайлах, гар угааж халдваргүйжүүлэх дадлага ажил хийлгэж үзүүлэв.