
Цахим уулзалтыг ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр удирдан, судалгааны ерөнхий танилцуулгыг хийлээ. Цахим хурлаар судалгааны материал арга зүй Т. Гантуяа, судалгааны үр дүн ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга, эхийн эндэгдлийн шалтгаан ТСА-ны эмч Ц.Отгонцэцэг, зөвлөх эмч С.Хишгээ, зөвлөх эмч Н.Дашзэвэг, эхийн эндэгдэлд нөлөөлсөн хожимдол, хүчин зүйлс ЭХЭМҮТ-ийн НҮЭМ, эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний зохицуулагч Х.Цогзолмаа, шүүх эмнэлэгт шинжлэгдсэн эхийн эндэгдлийн шалтгаан сэдвээр АШУҮИС-ийн БАС-ийн Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхимийн эрхлэгч Э. Баярмаа нар мэдээлэл хийлээ.
Оролцогчдын сонирхсон асуултанд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэвэлмаа, ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга, ТСА-ны дарга Т.Гантуяа, АШУҮИС-ийн БАС-ийн Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхимийн эрхлэгч Э. Баярмаа нар хариулт өгч, зөвлөх эмч С.Хишгээ, Т.Сарантуяа, Б.Уранчимэг нар санал дүгнэлт хэллээ. Цахим уулзалтад аймаг, хотын эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн болон нарийн мэргэжлийн эмч нар оролцлоо. “Эх яагаад эндэв? 2016-2019 итгэмжит лавлагаа” судалгааг гүйцэтгэхэд техникийн болон мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлсэн НҮБ-ын ХАС, судалгаанд оролцсон эмч, судлаачид, зөвлөх эмч нартаа талархал илэрхийлье.