
Сургалтад Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн 13 эмнэлгийн төлөөлөл, Нийслэлийн ТТТ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар Лифт ТӨХК, Ус сувгийн удирдах газар, Хэрэглэгчийн үйлчилгээний төвүүд зэрэг 100 гаруй байгууллагын 600 гаруй төлөөлөл хамрагдлаа.
.jpg)
Уг сургалтаар Халдваргүйжүүлэх бодисонд тавигдах шаардлага, “Халдваргүйжүүлэх бодисын ангилал, хэрэглэх арга”, “Коронавируст халдварын халдваргүйжүүлэлт хийх арга, аргачлал”, “Халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагаа, хамгаалах хувцас өмсөж тайлах дараалал”, “Халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд ашиглаж буй багаж тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны зааварчилга”, “Хог хаягдлын менежмент” зэрэг сэдвээр ЗӨСҮТ-ийн эмч, тархвар судлагч эмч нар хичээл заалаа.
Цаашид коронавируст халдварын голомтод ажиллаж буй талбарын тархвар судлаачдын чадавхи бэхжүүлэх сургалт, эрүүл мэндийн байгууллагад коронавируст халдварын лабораторийн оношлогоо, илрүүлэх шинжилгээ хийх, бэлэн байдлыг хангах сургалт хийхээр төлөвлөж байна.