Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭХЭМҮТ-ИЙН НЯРАЙ СУДЛАЛЫН ТАСАГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРЛЭЭ


ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмгэг нярай судлалын тасаг нь орчин үеийн стандартад нийцсэн тасаг болон өргөжиж үйл ажиллагаагаа эхлүүлээ. Уг тасаг нь улсын хэмжээнд ганцхан байдаг бөгөөд, эрүүл нярайн хэсэг 75 ортой, дутуу нярайн эрчимт эмчилгээний хэсэг 17 ортойгоор хоёр хэсэгт платны зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж, урсгал засвар төдийхнөөр засвар үйлчилгээ хийсээр ирсэн байна.

     Харин “Save Life” төслийг хэрэгжүүлснээр 70-80 дутуу нярайг хүлээн авах хүчин чадалтай, олон улсын стандартад нийцсэн тасаг боллоо. Дутуу болон бага жинтэй нярай хүүхдүүдийг сувилан эмчлэх олон улсын жишигт хүрсэн энэ тасаг нь Мянганы хөгжлийн нэг чухал зорилт болох нярайн эндэгдлийг бууруулах бодит ажил болж чадсан байна.

    ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хэлэхдээ: “Нярай судлалын тасаг нь нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг орчин үеийн тоног төхөөрөмжтэй, олон улсын жишигт нийцсэн дотоод зохион байгуулалттай, тав тухтай тасагт үзүүлэх болсондоо баяртай байна. Манай ЭХЭМҮТ-ийн Нярай судлалын тасаг нь 2014 онд нийт 11260 нярайд, дутуу нярай эрчимт эмчилгээний хэсэгтээ 1530 нярайд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Манай төв Улсын хэмжээний бүх дутуу төрөлт, зүрхний эмгэгтэй болон аймаг орон нутаг, дүүргийн хүндрэлтэй бүх төрөлтийг авч тусламж үзүүлдэг болохоор тэр хэмжээгээр нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж биднээс илүү их чанартай тусламж хариуцлагыг шаарддаг. Энэхүү орчин үеийн тоног төхөөрөмжтэй, олон улсын жишигт нийцсэн тасагтай болсноор нярайн эндэгдэл буурч бид мянганы хөгжлийн зорилтоо биелүүлэн ажиллах томоохон түлхэц боллоо” гэсэн юм.  

   

"Save Life" төслийг JCI Монгол байгууллага санаачлан, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Тѳвтэй хамтран хэрэгжүүлсэн байна.                    

Холбоотой мэдээ, мэдээлэл