Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Тусгаарлан ажиглах байранд зөрчил гаргасан иргэдийг олон нийтэд мэдээлнэ


Улсын онцгой комиссоос томилогдсон  “Шуурхай бүлэг”-ийн хурал Эрүүл мэндийн яамны Улсын Онцгой комиссын Шуурхай штабын байранд зохион байгуулагдлаа.

Хуралд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа О.Адъяа, ОБЕГ-ын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Г.Баян-Эрдэнэ, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах НХЖГ-ын дарга, цагдаагийн хурандаа Р.Эрдэнэбат, МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Жаргалсайхан, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн Б.Долгорсүрэн, Нийслэлийн Засаг даргын тамгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Ганболд, Үйлчилгээний байгууллага хариуцсан мэргэжилтэн С.Туул, Шуурхай штабын Ажиллагааны багийн гишүүн, цагдаагийн хошууч Л.Батгэрэл нар оролцож, тусгаарлан ажиглах байрны асуудлаар ярилцлаа.  

Хурлаар, Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 155 дугаар тушаалаар баталсан “Тусгаарлан ажиглалт болон гэрийн ажиглалтыг зохицуулах түр журам”-ын хэрэгжилт, түүнд тавих хяналтыг сайжруулах, түр журмын 9 дүгээр зүйлд заасан “Иргэний үүрэг”-ийг тусгаарлан ажиглах байранд байрлаж буй иргэд чанд мөрдөх, зөрчил гаргасан иргэдийг Коронавируст халдвар (Ковид-19)-ын нөхцөл байдлын 11:00 цагийн шууд хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлж байхаар шийдэв.    

Холбоотой мэдээ, мэдээлэл