

Эрүүл мэндийн яамнаас тендер зарлан анхан шатны байгууллагуудын чадавхийг сайжруулах зорилгоор Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь аймгийн ЗӨСТ болон Нийслэлийн ЗӨСТ зэрэг 8 аймгийн ЗӨСТ-дтүргэвчилсэн оношлогооны Quick Mobile олгосныг 2020 оны 12-р сарын 14-ний өдөр PCR-н сургалтын төгсгөлд гардуулан өглөө. Ингэснээр орон нутаг дах ЗӨСТ-үүд Quick Mobile машинаар бүрэн хангагдаж, тарваган тахал, хачгаар дамжих халдварууд, боом зэрэг зоонозын гаралтай халдваруудыг орон нутагт шууд оношилж, хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах бүрэн боломжтой боллоо.
