Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

COVID-19-ийн цар тахлыг даван туулж, илүү аюулгүй, эрүүл ирээдүйн төлөө Эрүүл мэндийн тогтолцоонд ОДОО хөрөнгө оруулж, хүн бүрийг хамгаалъя


Жил бүрийн арванхоёр дугаар сарын 12-ны өдөр дэлхий нийтээрээ НҮБ-ын албан ёсны тэмдэглэлт өдөр болох Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт (БНЭМХ)-ын олон улсын өдрийг тэмдэглэдэг. Тогтвортой, тэгш боломжийг хангасан, хөрвөх чадвар бүхий эрүүл мэндийн тогтолцоо болон БНЭМХ-ын хэрэгцээ шаардлагыг тус өдөр онцлон авч үзэж, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэхийг зорьдог. БНЭМХ нь хүн бүр хаана ч байсан эрүүл мэндийн нэн шаардлагатай, чанартай тусламж үйлчилгээг санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр авах боломжтой байх ёстой гэсэн зарчимд суурилдаг.

Энэ жилийн БНЭМХ-ын өдөр нь өмнөх жилүүдээс онцлог болж байна. Учир нь КОВИД-19-ийн цар тахал болоод бараг нэг жил өнгөрсний дараа уг арга хэмжээг бид тэмдэглэж байна. Урьд өмнө тохиолдож байгаагүй энэхүү дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бид амьдралынхаа бүхий л шатанд "шинэ хэв маяг", шинэ сорилттой нүүр тулгарч байна.
Бүх нийтийн эрүүл мэнд бол урт хугацааны холын зорилт биш харин эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлын энэ хүнд үед нэн тэргүүнд анхаарч байх ёстой, биднийг илүү хүчирхэг болгоход амин чухал ач холбогдолтой тэргүүлэх чиглэл болохыг харуулж байна. Энэхүү хямралыг эцэс болгож, бид бүгдэд илүү аюулгүй, эрүүл ирээдүйг бий болгохын тулд та биднийг хамгаалж буй эрүүл мэндийн тогтолцоонд ОДОО л хөрөнгө оруулах ёстой. Ингэхийн тулд бид бүх салбар дахь холбогдох оролцогч талууд болон олон нийт,  иргэдтэй харилцаж, хамтран ажиллах шаардлагатай.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улсын хувьд нийгмийн эрүүл мэндийг чухалчилж байгааг онцлон, “Эрүүл мэндийн салбарын хувьд нэлээдгүй өөрчлөлт, шинэчлэлийг хийхээр төлөвлөн, иргэдэд хүргэх тусламж үйлчилгээний  чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн олон ажлыг  хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд бид нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжих, эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх, бүх хүн амд хүрсэн тусламж үйлчилгээг дэмжих, хөнгөлттэй эмийг олгох журмыг өөрчилж, хуулинд өөрчлөлт оруулах, илүү олон даатгуулагчийг хамруулах боломжийг бүрдүүлэх зэрэг ажлыг эхлүүлэн ажиллаж байна” хэмээлээ. 
Эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээнээс хэнийг ч орхигдуулах ёсгүйг онцлон Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “БНЭМХ нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, ялангуяа, Бүх нийтээрээ насан турш эрүүл энх, амар тайван аж төрөх нөхцөлөөр хангагдсан байх  зорилт бүхий ТХЗ-ыг хэрэгжүүлэхтэй салшгүй холбоотой. БНЭМХ нь ялангуяа одоо дэлхий нийтийн өмнө тулгарч буй цар тахлын хүнд бэрх энэ үед урьд өмнөхөөс илүү чухал болж байна. Хүн бүр эрүүл мэндийн зохистой, хүртээмжтэй тусламж үйлчилгээг авах таатай нөхцөлийг бид бүрдүүлж өгөх учиртай” хэмээлээ.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица бүх хамтрагч байгууллага, талуудыг амьдралын шинэ хэв маяг, илүү сайхан ирээдүйг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг уриалан, БНЭМХ-д хүрэхэд Монгол Улс томоохон ахиц дэвшил гарган ажиллаж байгааг сайшааж, “КОВИД-19-тэй холбоотой өнөөгийн тулгараад байгаа бэрхшээл саадыг амжилттай даван туулж, хүчтэй удирдлага, хариуцлага, эв санааны нэгдлээрээ БНЭМХ-ын ахиц дэвшлийг хурдасгах болно гэдэгт Монгол Улсын засгийн газар болон Монголын ард түмэнд би гүнээ итгэж байна” гэлээ.

БНЭМХ-ын өдөр нь НҮБ-аас 2012 онд БНЭМХ-ыг олон улсын хөгжлийн нэн чухал тэргүүлэх чиглэл болгон санал нэгтэй баталсан түүхэн өдрийн ой юм. Түүнээс хойш энэ нь бүх нийтийн эрүүл мэндийн төлөөх хөдөлгөөнийг жил бүр өргөжүүлэх тэмдэглэлт өдөр болжээ. Арванхоёр дугаар сарын 12-ны өдөр дэмжигчид дуу хоолойгоо өргөж, эрүүл мэндийг хүлээсээр байгаа сая сая хүмүүсийн түүхийг хуваалцан, удирдагчдыг эрүүл мэндийн салбарт илүү ухаалаг хөрөнгө оруулалт хийхийг уриалж, бүх нийтийн эрүүл мэндийн ач холбогдлыг дэлхий дахинд сануулсаар ирсэн.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл