Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Харилцан туршлага солилцсон үр дүнтэй сургалт болов


“Вирүст хепатитийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт олон улсын давтан сургалтыг хоёр өдрийн турш Эрүүл мэнд, спортын яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, /ХӨСҮТ/ АНУ-ын GLead Sciences компанитай хамтран Эрүүл мэнд спортын яамны “А” зааланд амжилттай зохион байгууллаа. 
 
Сургалтад хамрагдсан ХӨСҮТ, Улсын I, II, III төв эмнэлэг, 21 аймаг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, АШУҮИС, Сонгодо, Интермед, Грандмед Интерферон альфа зэрэг томоохон хувийн хэвшлийн эмнэлгийн гастроэнтерологи, халдвартын 130 гаруй эмч нарт гэрчилгээг нь Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр гардуулан өглөө. Энэ үеэр манай эмч нарт мэдлэг чадвар, туршлагаасаа харамгүй хуваалцсан эрдэмтэн судлаачиддаа талархалаа илэрхийлээд, 2020 он гэхэд Монгол Улсад элэгний өвчлөлгүй орон болох зорилтын эхлэл хэмээн онцолсон.
 
Уг сургалтад Эрүүл мэнд, спортын яамны халдвар, нян судлалын ерөнхий мэргэжилтэн академич П.Нямдаваа, дотрын ерөнхий мэргэжилтэн С.Наранцэцэг, Их Британи улсын Лондогийн Их сургуулийн профессор Европын элэг судлалын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн Боловсролын зөвлөх Жефри Душейко, АНУ-ын Калифони дахь Станфордын Их сургуулийн элэг судлалын тэнхмийн эрхлэгч, вирүст хепатит ба элэгний хавдарын эмчилгээний чиглэлээр эмнэлзүйн судалгаа хөтөлбөрүүдийг удирддаг дэд профессор Миндие Х Нгуеэн зэрэг олон эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлжээ.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл