
Хурлын эхэнд Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл тус аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудыг хэрхэн илрүүлж хариу арга хэмжээ авч байгаа талаар танилцуулга хийсэн.
Дараа нь холбогдох албаны хүмүүс харилцан мэдээлэл солилцож, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариу арга хэмжээтэй холбоотой тодорхой үүрэг даалгавар өглөө.