Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Сайн дураар шинжилгээ өгөх цэгийг 18 болгон нэмлээ



Өчигдрөөс эхлэн нийслэлд 11 цэг байгуулан халдвартай хүнтэй хавьтал болсон болон сайн дурын хүмүүсийн шинжилгээг хийж эхэлсэн. Шинжилгээ хийхдээ хоёр давхар шинжилгээ хийж байна. Эхлээд антиген илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ хийж түүнийгээ PCR шинжилгээгээр баталгаажуулж байна.
Бид энэ оношилгоог маргааш үргэлжлүүлнэ. Ингэхдээ цэгийн тоог нэмэгдүүллээ. Үүнд өрхийн эмч нарыг хамруулан шинжлэхээр болсон. Мөн аймгуудад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхээр ажиллаж байна. Сайн дураар шинжилгээ өгөх хүмүүс өрхийн эмнэлгээсээ цаг авна.
Өнөөдрийн байдлаар бид шинээр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг илрүүлэн шинжилгээг нь хийгээд эхэлсэн. Тайвшрах болоогүй, дотоодын вирусын тархалтыг таслан зогсоох хүртэл хариу арга хэмжээ авна хэмээн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийхдээ онцоллоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл