Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс цахим хурал зохион байгуулав


Дэлхий нийтийг хамарсан коронавируст Ковид-19 халдварын цар тахал, Монгол Улс даяар Бүх нийтийн бэлэн байдалд шилжээд байгаа цаг үеийн байдалд зохицуулан ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах болон шуурхай операторийн нийт бие бүрэлдэхүүний оролцоотойгоор цахим шуурхай хурлыг өнөөдөр 2020 оны 11-р сарын 14-ний өдрийн 14 цагаас зохион байгууллаа.

Цахим хуралд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, албаны дарга Р.Даваадорж, КоллПро компанийн менежер .Булган нар оролцлоо. Хурлаар Шуурхай 119 тусгай дугаарын үйлчилгээний үүрэг, зорилго, үйл ажиллагаа, цартахал өргөжин тэлсэн үед дуудлагын ачааллыг тэнцвэржүүлэх бодлого, ЭМЯ-ны харъяа бүх байгууллагуудын шуурхай операториудтай холбогдох горим, түүнчлэн аймаг, орон нутаг, нийслэл, дүүргийн эмнэлгүүд дээр коронавирусийн халдварын цартахлын үеийн зөвлөгөө, мэдээлэл өгөх операторуудыг ажиллуулах шаардлага, операторуудыг КоллПро компанийн дэмжлэгтэйгээр 119 тусгай дугаартай холбох автоматжуулсан системийг ажиллуулах нөхцөл боломж зэрэг асуудлыг хэлэлцэв.

Хуралд оролцогчдоос асуулт тавьж, 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагууд КоллПро компанитай хэрхэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл өгөх утасны дугаараа шинэчилэх, 119 тусгай дугаартай хэрхэн холбох, коронавирусийн халдварын талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөхдөө юуг анхаарах, эрэмбэлэн ангилалт хийх операторуудын үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар ярилцаж шийдвэрлэв.

Холбоотой мэдээ, мэдээлэл