Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Улсын гуравдугаар төв эмнэлэг ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ажиллаж байна


Эрүүл мэндийн сайдын 2020 оны 11 сарын 12-ны өдрийн “Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/520 дугаар тушаалын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг Тохиолдлын удирдлагын тогтолцооны өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагааг явуулж байна.

Эмнэлгийн төв үүдэн хэсэг, Зөвлөх поликлиник, Яаралтай тусламжийн тасгуудад 2020 оны 09 сарын 23-ны өдрөөс эхлэн үүдний хэсгүүддээ мананцар үүсгэж 1-2 секундэд ариутгах ууран хөшиг, зайнаас халуун хэмжиж, амны хаалтын хэрэглээг хянах камер, хяналтын дэлгэцээр хянан, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийн гарыг халдваргүйжүүлэн ажиллаж байна.

Зайнаас биеийн халууныг хэмжих камер нь хүний нүүрний хэсгээр хэт улаан туяагаар 4 метрийн зайд хүний биеийн халууныг хэмжих, биеийн хэм өндөртэй тохиолдлыг илрүүлснээр тус аппаратын дэлгэц хэсэгт автомат дохиолол асч, зургийг хадгалах зэрэг хүчин чадалтай. Мөн энэхүү шинэ технологийг ашигласнаар сэжигтэй тохиолдлыг илрүүлэх болон халдварын үед гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Тус эмнэлэгт дээрх тоног төхөөрөмжүүдийг суурилуулснаар коронавируст халдварын цар тахал, томуу, томуу төст өвчний дэлгэлтийн үед гар ажиллагаагаар иргэд, үйлчлүүлэгчдийн халууныг үзэх цаг хугацааг хэмнэн ажилчдыг халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл