Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Э.МӨНХ: “Халдвар авчих бий“ хэмээн санаа зовох нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд илүү сөрөг нөлөөтэй


СЭМҮТ-ийн сэтгэл заслын багийн ахлагч, сэтгэл засалч эмч Э.Мөнх "Коронавируст халдвар (COVID-19)-ын үед сэтгэлзүйгээ хэрхэн хамгаалах вэ" талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор ард иргэдийн дунд айж, түгших, сандрах зэрэг үзэгдлүүд нэлээн ажиглагдаж байна. Мөн яаралтай тусламжийн дуудлагууд маш ихээр нэмэгдэж байна. СЭМҮТ-ийн 1800-2000 зөвлөгөө, мэдээлэл өгөх утсанд өчигдөр ердийн үеэс харьцуулахад дөрөв дахин их дуудлага ирсэн. Нийт дуудлагын 90 гаруй хувьд нь Коронавиурст халдвартай холбоотой мэдээлэл авахыг хүссэн байсан. Тухайлбал, өвдсөн хүмүүстэй ойрын болон дам хавьталд орсон байж болзошгүй учир хаана хандах вэ, өвдсөн гэдгээ хэрхэн мэдэх вэ гэх мэтчилэн хандаж мэдээлэл зөвлөгөө авсан байна.
 
Ард иргэд тайван байдлыг эрхэмлэж, өөрийн сэтгэлзүйг тайван байлгахад дараах зөвлөгөө мэдээллийн маш сайн дагах цаашлаад дадал зуршил хэвшил болгох нь чухал байна. Ард иргэд тодорхой хэмжээнд хариуцлагатай байж, маскаа сайн зүүж байна. Гэхдээ зарим нэг хүмүүсийн хандлагаас болоод цахим орчинд ташаа , худал мэдээллүүд их гарч байна. Тиймээс ард иргэд дор  бүрнээ хариуцлагатай байж, ЭМЯ, УОК-оос өгч байгаа заавар зөвлөмжүүдийг маш сайн дагах нь чухал.
"Халдвар авчих бий" гэж санаа зовох нь хүний сэтгэцийн эрүүл мэнд болон хувь хүний дархлааны тогтолцоонд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс айдас автахгүй байхын тулд үнэн зөв мэдээлэлтэй байх чухал учир сошиал орчинд олон эх сурвалжаас мэдээлэл авах бус үнэн зөв мэдээлэл авах нь чухал гэдгийг дахин дахин хэлмээр байна" гэв.

Холбоотой мэдээ, мэдээлэл