2014 онд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 65-р чуулганаас “Бүсийн хэмжээнд эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Тус төлөвлөгөөний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 16-22 –ны өдрүүдийг “Антибиотикийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” долоо хоног болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
ЭМСЯ-нь ДЭМБ-тай хамтран “Антибиотикийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд аймаг, орон нутгийн эмч, эм зүйчдэд зориулан теле сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр өнөөдөр зохион байгууллаа.
Уг сургалтаар антибиотик эмийн хэрэглээний өнөөгийн байдал, антибиотикийг эмчилгээнд сонгон хэрэглэхэд анхаарах асуудал, антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эм зүйчдийн үүргийн талаар АШУҮИС-ийн багш, холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.