Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ 2021-2024 ОНЫ “ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙГ ТАНИЛЦУУЛЛАА


Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, клиникийн профессор Л.Баярхүү 2021-2024 оны “Хөгжлийн хөтөлбөр”-ийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр танилцууллаа.
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын бодлого, төлөвлөлт, шийдвэрийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлж, хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон төрөлжсөн мэргэшлийн мэргэшсэн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага MNS ISO 15189:2015 стандартыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн  2021-2024 онд хэрэгжүүлэх Хөгжлийн хөтөлбөрт:
  • Салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах замаар халдварт халдварт эрт хяналтыг
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Мэргэшсэн хүний нөөцийн бодлогыг үе шаттайгаар хөгжүүлэх
  • Сувиллын газрыг сэргээн засах төв болгох
  • Эрүүл мэндийн мэдээлэл солилцоо, цахим үйлчилгээг хөгжүүлэх
  • Гүйцэтгэл,чанар, үр дүнг дэмжсэн төсөвлөлт, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах замаар санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд олон ажлуудыг тусган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл