ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Шинэ төрлийн коронавируст халдвар (Ковид-19)-ын үед шаардлагатай эм, тоног төхөөрөмж, жижиг хэрэгсэл нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭМЯ/20201110
Эрүүл мэндийн яам эрх бүхий тендерт оролцогчдоос эм нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын дундаж борлуулалтын хэмжээ тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн дүнтэй тэнцүү буюу түүнээс дээш байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн дүнтэй тэнцүү буюу түүнээс дээш байна. /түргэн хөрвөх чадвартай хөрөнгө гэдэгт харилцагч банкны дансны үлдэгдлийн тодорхойлолт, шугаман зээлийн зээлжих эрхийн үлдэгдлийн тодорхойлолтуудаар тооцох бөгөөд дээрх тодорхойлолтууд нь зөвхөн тус тендерт зориулан авсан байх ёстой бөгөөд огноо нь тендер зарласан өдрөөс хойш байна /
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жилийн буюу 2017, 2018, 2019 онуудын санхүүгийн тайлангийн зөвхөн аудитын дүгнэлтийг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 он аль нэг жилд тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн дүнтэй тэнцүү буюу түүнээс дээш үнийн дүнтэй нэг удаагийн эм нийлүүлсэн гэрээтэй байна. /гэрээний хуулбар, захиалагч байгууллагын гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаарх тодорхойлолтыг ирүүлнэ/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм /Эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй байна/
Тендерийн хамт дараах үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Багц 5. 1,187,809 /нэг сая нэг зуун наян долоон мянга найман зуун есөн төгрөг/
Багц 6. 657,360 /зургаан зуун тавин долоон мянга гурван зуун жаран төгрөг/
Багц 9. 70,000 /далан мянган төгрөг/
Багц 17. 4,424,800 /дөрвөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга найман зуун төгрөг/
Багц 20. 1,540,000 /нэг сая таван зуун дөчин мянган төгрөг/
Багц 21. 168,000 /нэг зуун жаран найман мянган төгрөг/
Багц 22. 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган төгрөг/
Багц 23. 607,500 /зургаан зуун долоон мянга таван зуун төгрөг/
Багц 27. 775,000 /долоон зуун далан таван мянган төгрөг/
Багц 28. 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган төгрөг/
Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.
Тендерийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10.30 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба
нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цаг 25 минутад нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй. Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Захиалагчийн хаяг: Улаанбаатар-48, Олимпийн гудамж-2, Засгийн газрын 8-р байр, Эрүүл мэндийн яам, 4 давхар, 407 дугаар өрөө, Утас /51- 263941/