
Хуралд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, ХУД-ийн ЭМТ, Багануур дүүргийн ЭМТ-ийн өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн, эмч, зөвлөгч, сувилагч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан бүхий 72 эмч, мэргэжилтэн цахимаар (zoom) холбогдон оролцлоо. Өсвөр үеийн эмч нар аль болох ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах, өсвөр үеийн эрүүл мэндийн мэдээг сар бүр оруулж байгаа байдалдаа дүгнэлт хийж, мэдээллийн үнэн бодит байдлыг хангаж ажиллахыг санууллаа. Цахим хуралд идэвхитэй оролцсон та бүхэнд баярлалаа.