Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Томуу, томуу төст өвчний анхан шатны оношилгоо, эмчилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийнэ


Томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үед дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж ор хүрэлцэхгүй, газраар ор дэлгэх шаардлага гардаг. Энэ жилийн тухайд дүүргийн эмнэлэг дээр ирдэг ачааллыг бууруулах зорилгоор гарааны эмчилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийх бэлтгэлийг хангаад байна.
Өрхийн эмнэлэгт ирж байгаа ханиад томууны шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг түргэвчилсэн оношлуураар оношилж холбогдох тусламжийг үзүүлэх нь, тухайн түвшиндөө томуу тархахаас сэргийлж болох талтай.  Тиймээс энэ жил томуу, томуу төст өвчинтэй тэмцэх чиглэлээр эрүүл мэндийн салбараас хэрэгжүүлж байгаа бодлогын онцлог нь анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийг чадавхжуулах байдлаар дүүрэг, ЭХЭМҮТ-ийн орны ачааллыг бууруулахад чиглэж байгаа. Энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томуугийн түргэвчилсэн оношлуур гарааны эмчлгээний хэрэгсэл, эм олгохтой холбоотой сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад нийтдээ улаанбаатар хотын 140 гаруй өрхийн эрүүл мэндийн төвийн 190 гаруй эмч мэргэжилтэн хамрагдаж байна.
Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хувьд харин лавлагаа шатны үйлчилгээ үзүүлнэ. Энэ нь өрхийн эрүүл мэндийн төвөөс илгээсэн, зайлшгүй эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай зорилтод бүлгийн иргэдэд тусламж үзүүлнэ гэсэн үг. Бүр их хүндэрчихсэн зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд л эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв тусламж үзүүлнэ.
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл