Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НИЙСЛЭЛИЙН “ӨРГӨӨ” АМАРЖИХ ГАЗАР 2020-2024 ОНЫ “ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙГ ТАНИЛЦУУЛЛАА


Нийслэлийн Өргөө амаржих газар нь эх нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах, эсэн мэнд амаржуулах, эх нярайн эндэгдлийг бууруулах, үйлчлүүлэгч, иргэдэд ISO 9001:2015 Чанарын менежментийн стандартын дагуу сэтгэлд нийцсэн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байгаа билээ. Тус амаржих газар нь 487 эмч, эмнэлгийн ажилтнуудтай эдүгээ жилд 11000 гаруй эхчүүдийг эсэн мэнд амаржуулж байна. Монгол улсад эх барих эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх анхны байгууллага Монгол улсын ууган төрөх Нийслэлийн Өргөө амаржих газар үүсгэн байгуулагдсанаасаа хойш Төрөөс баримтлах бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлж, амаржих газрын хөгжлийг шинэ түвшинд гаргахад бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Өргөө амаржих газрын 2020-2024 оны Хөгжлийн хөтөлбөрт:
  • Эх барихын тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж хүндрэл, эндэгдлийг бууруулах. Кесарь мэс заслын давтамжийг бууруулах.
  • Нярайн тусламж үйлчилгээг сайжруулах. Зүрхний төрөлхийн хөгжлийн гажгийг 100% илрүүлэх.
  • Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын чиглэлээр тэргүүлэгч эмнэлэг болох.
  • Амбулаторийн тусламж үйлчилгээний хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэх.
  • Шинэ технологи, шилдэг санаа, цахим сүлжээ, инновацыг нэвтрүүлэх
  • Лабораторийн үйл ажиллагааг чадавхжуулж ОУ-ын ISO чанарын баталгааг хангах
  • Эмчилгээ, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг олон улсын жишигт хүргэж үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид үнэлгээ өгч ажиллах
  • Эх барих, эмэгтэйчүүд, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн хэмжээнд хүртээмжтэй, үр дүнтэй, чанартай хүргэж хүний нөөц, технологийг тасралтгүй сайжруулах зэрэг олон ажлуудыг тусгаж өгсөн байна.
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл